Skip links

Аз жаргалд хүрэх зам

НҮБ-ээс жил бүр хийгддэг дэлхийн аз жаргалын тайлан нь 2020 онд анх удаа дэлхий дээрхи хамгийн аз жаргалтай хотуудыг жагсаасан байна. Үүнээс үзэхэд хамгийн аз жаргалтай хотуудаар эхний 10-т Скандинавын хотууд давамгайлсан бөгөөд Финландын нийслэл Хельсинки дэлхийн хамгийн аз жаргалтай хотоор шалгарсан байна. Энэхүү судалгаанаас дүгнэхэд аз жаргал, амьдралын чанар өөрсдөөс нь хамаардаг хувь хүмүүс өөрсдөө тодорхойлдог байна.

            Аз жаргал гэж юу вэ?

Аз жаргалыг хүн бүр өөр өөрөөр тодорхойлдог. Гэвч хүн бүрийн хувьд гэр бүлийн амар амгалан, хамтдаа өнгөрөөх цаг хугацаа, мэдлэг боловсрол, аюулгүй байдал аз жаргалтай байхад хамгийн их нөлөө үзүүлдэг.

Сургуулийн насны хүүхдүүдтэй эцэг эхчүүдийн амьдралын чанарыг тодорхойлсон Англи, Испани эцэг эхчүүдээс авсан судалгаанаас үзэхэд тэдний амьдралын чанарт гэр бүлийн аз жаргал, эцэг эх, хүүхдийн эрүүл мэнд (жишээлбэл, хангалттай унтах, дасгал хийх, эрүүл хооллох) нөлөөлсөн гэж мэдээлсэн. Олон эцэг эхчүүд гэр бүлдээ цаг гаргахгүй байх нь тэдний амьдралын чанарт сөргөөр нөлөөлж байгааг илэрхийлсэн байна. Ажил, амьдралын тэнцвэр, санхүүгийн тогтвортой байдал нь амьдралын чанарт нөлөөлдөг бусад хүчин зүйлүүд байв. Испани хэлээр ярьдаг эцэг эхчүүд бичиг баримтгүй, амьдрах орчин тав тухгүй байх нь тэдний аз жаргалд сөргөөр нөлөөлдөг гэсэн  судалгааны үр дүн гарсан. Та аз жаргалтай амьдрах нь таны гэр бүлийн уур амьсгал, хамтдаа өнгөрөөх цаг хугацаа халуун дулаан уур амьсгал, аюулгүй орчиноос шалтгаалдаг байна. Тэгвэл энэ бүгд бидний хийж буй сонголт бүрээс хамаарна.

            Зөв сонголт хэрхэн хийх вэ?

Өнөө үе бол сонголтын эрин зуун билээ. Таны хийж буй өдөр бүрийн сонголт, худалдан авалт, шийдвэрүүд амьдралыг тань бага багаар бий болгож байдаг. Иймд таны гаргаж буй шийдвэрүүд хэрхэн оновчтой байхаас шалтгаалан томоохон сонголтод хүргэж түүнээс таны аз жаргал хамаардаг учир та зөв шийдвэр гаргаж хийсэн сонголтондоо харамсахгүй байх нь чухал юм. Нөгөө талаас таны хийсэн сонголт бодит байдал дээр дийлэнх тохиолдолд худалдан авалт болдог тул та ухаалаг худалдан авагч байхын тулд дараах алхмуудыг мөрдвөл илүү оновчтой сонголт гаргах тул дараах зөвлөмжийг хүргэж байна.

  • Томоохон зүйлд сонголт хийх хугацаа гаргаарай. Амьдралын ач холбогдолгүй асуудлуудаас хөндийрөх нь чухал бөгөөд амар зүйл. Хэрэв та өчүүхэн зүйлд их цаг зарцуулдаг бол чухал зүйлийг эргэцүүлэн бодох цаг байхгүй болно.
  • Үнэ цэн чухал. Үндсэн итгэл үнэмшил, үнэт зүйлтэйгээ нийцсэн шийдвэр гаргах. Жишээ нь: Гэр бүлийн хувьд эрүүл мэнд, хүүхдүүдийн аюулгүй тав тухтай орчин чухал.
  • Өнгөрсөн үеэс суралцах. Өөрийн болон бусдын туршлагаас суралц. Өмнө нь ижил төстэй сонголттой байсан нөхцөл байдлыг тодорхойлох. Эдгээр сургамжийг одоо байгаа нөхцөл байдалд хэрхэн хэрэгжүүлэх вэ? Гэсэн асуулт өөртөө тавиад үзээрэй.
  • Мэдээж, мэдэхгүй зүйлээ мэдэж аваарай. Бүх зүйлд мэргэжилтэн байхыг бүү хичээ. Асуудал таны тав тухтай бүсээс гадуур байгаа тохиолдолд мэдээлэл, зөвлөгөө авах нь чухал.
  • Битгий хойшлуул. Танд “төгс” шийдвэр гаргахад шаардлагатай бүх мэдээлэл ховор байдаг. Тиймээс төгс төгөлдөр байдлыг бүү шаард. Таны амьдарч буй орчин тав тухтай байхад л болно. Жишээ нь: Гайхалтай өглөөний нарны тусгал, гэрийн гадаа гарахад уужим талбай, түгжрэлгүй харих зэрэг.
  • Та гэр бүлийнхээ өмнөөс амьдрах орчиноо худалдан авах шийдвэр гаргаж буй бол амьдрах таатай орчиноос гадна цаг хугацаа хэмнэх байдлыг чухалчилж үзвэл дараа нь та өдөр бүрийн амьдралдаа цаг хэмнэж амьдрах юм.

Аз жаргалтай амьдархад гэр бүлийн амьдрах орчин нэн түрүүнд байдаг. “ACTIVE GARDEN RESIDENCE “-н барилга нь таны хүүхдийн аюулгүй тоглох, чөлөөт цагаа өнгөрөөх тоглоомын талбай, хөл бөмбөг болон сагсны талбай, гүйлтийн зам зэргийг аюулгүй бүсд шийдвэрлэж өгснөөр таны тав тухтай агаарлах, цагийг зугаатай өнгөрөөх орчинг бид бүрдүүллээ. Түүнчлэн хажуудаа “E MART” сүлжээ дэлгүүрийг авчирснаар та өөрт хэрэгцээт зүйлсээ бүгдийг нэг дороос худалдан авах болсон нь бидний дараагийн таньд санал болгож буй боломж юм. Таны ажлын цаг хүүхдийн тань цэцэрлэг, сургууль тарах цагтай давхцан яаран сандарч, замын түгжрэлд бухимдан оройн хоолны цагаа хойшлуулдаг юм биш биз. Тэгвэл бид таньд  дэргэдээ олон улсын Кембрижийн хөтөлбөртэй улсын дунд сургуультай, 120 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгтэй “ACTIVE GARDEN RESIDENCE”-г санал болгож байна. Манайд тавтай морил бид таны аз жаргалын гүүр болоё.

Leave a comment