Skip links

Дотоод засал чимэглэл бидний сэтгэл санаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

Бидний ихэнх цагийг өнгөрөөдөг орчин сэтгэл санаанд ихээхэн нөлөөлдөг байна. Ихэвчлэн тус газрууд нь бидний гэр, орон сууц, ажлын байр зэрэг ордог. Эдгээр газруудын орчин интерьер дизайн нь бидний сэтгэл санаа, мэдрэмж, зан авирыг бүрдүүлдэг.

Энэ нь тогтсон үзэл баримтлал бөгөөд сэтгэл судлаачид эрт дээр үеэс анзаарсан мөн архитекторууд ч үүнийг хүлээн зөвшөөрдөг байна. Барилгын дотоод зохион байгуулалтыг тодорхой зорилгод суурилан бүрдүүлдэг. Жишээ нь: Өндөр таазтай өргөн уудам өрөөнүүд урам зориг, бүтээлч байдлыг бий болдог нь судалгааны дүгнэлтээр тодорхой болсон. Тааз нам байдал нь ажил дээр анхаарлаа төвлөрүүлэхэд тусалдаг байна. Иймд архитектурын шийдэл, интерьер дизайн, хүрээлэн буй орчин нь бидний байгаа байдал, сэтгэхүйд ихээхэн нөлөөлдөг.

Амар амгалан ба байгаль

Таны гэр хүрээлэн буй орчин эмх замбараагүй байвал таны сэтгэл санаа дагаад тайван бус байдалд хүрнэ. Хэтэрхий олон объекттой анхаарал татах байдал тус бүр дээр өндөр ач холбогдолтой байдаг учир тархи амрахгүй, сэтгэл санаа тогтворгүй болдог. Анхаарал татах объект бага байснаар та амар амгаланг мэдэрнэ. Үүнээс гадна байгальд хүний сэтгэл санаа тайвширч амар тайван мэдэрдэг нь эртнээс батлагдсан. Иймд тав тух, амар амгаланг бүрдүүлье гэвэл ургамал, цэцэг, ногоо зэрэг байгалийн бүтээгдэхүүнээр орчноо тохижуулсанаар сэтгэл санааны байдал шалтгаангүйгээр сайжирдаг. Гэрийн тань цонх цэцэрлэг, байрны ландшафт төлөвлөлт рүү харсан байвал бүр сайн.

Аюулгүй тавилга сонгох чухал

Тавилгын сонголт нь таны гэр бүл орон сууцанд чухал нөлөөтэй. Гэрийн хуучны тавилга дурсамж шингэсэн зүйлс нь танд халуун дулаан дотно мэдрэмж төрүүлж баяр баясал авчирдаг.

Шинээр тавилга авах үедээ цаг заваа гарган дуртай загвар хийцээ сонгох хэрэгтэй. Сонголт хийх үедээ хараад л гэртээ ямар сайхан харагдах бол хэмээн бодож дурлаж авсан тавилга танд далдаар үргэлж таатай мэдрэмж төрүүлж байх болно.

Тавилгын талаар өөр нэг дүрэм бий – цөөн тооны хурц булангууд байх хэрэгтэй. Бид гэртээ зөөлөн, муруй гадаргуутай объектуудыг сонгох нь сэтгэл санаа түгшсэн үед зөөлөн уур амьсгал оруулж өгдөг тул таны сэтгэл санаанд нөлөөлдөг байна.

Гэр бүлийн уур амьсгал харилцаа холбоо

Хүмүүсийн хувьд гэр бүлийн дулаан уур амьсгал хамгаас чухал юм. Үүний тулд гэр бүлийн хоорондын харилцаа холбоо хамгийн чухал. Ярилцах таатай уур амьсгалыг бүрдүүлж өгөхийн тулд ширээ сандлууд өөд өөдөөс нь харсан байрлалтай байх хэрэгтэй. Та гэрийнхээ доторх тавилгын байрлалыг хараарай. Сандлууд хоорондоо зэрэгцээд эсвэл хана уруу харсан байрлалтай байвал харилцаа холбоо бага байна.

Мөн нэг сонирхолтой мэдээг дурдахад гэрэлтүүлэг нь гэр бүл, найз нөхөдтэйгөө харилцахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Зөөлөн сарнисан гэрэлтүүлгийн дор оройн хоолоо зооглож гэр бүлийн цугларалт хийх нь тааламжтай тайван уур амьсгалыг бүрдүүлдэг. Харин эсрэгээрээ хурц гэрэлтэй байвал тайван яриа өрнүүлэх боломжгүй ямар нэгэн үр дүнд хүрэхгүй. Байгалийн гэрэлд мөн анхаарлаа хандуулаарай. Байгалийн гэрэл нь танд эерэг нөлөө үзүүлж таны ажлын гүйцэтгэл сайжирдаг байна. Тийм ч учраас сургууль, оффисын төвүүд том цонхны дизайнтай байдаг.

Өнгө байхгүй бол юу ч үгүй.

Өнгө нь таны нөхцөл байдалд хэрхэн нөлөөлдөг вэ?

Шар. Энэ нь мэдрэлийн системийг идэвхжүүлж, алсын харааг сайжруулахад тусалдаг. Зөөлөн дулаан шар өнгийн сүүдэр нь хүний сэтгэлийг сэргээдэг байна.

Улаан. Энэ өнгө нь сэтгэлийн түгшүүрийн илэрхийлэл. Далд ухамсрын хувьд энэ нь аюул, заналын өнгө юм. Ягаан өнгийн сүүдэр нь эмэгтэйлэг байдлыг илэрхийлдэг боловч дотоод засал бүрд тохиромжгүй байдаг – тэд сул дорой байдлын мэдрэмжийг өдөөдөг.

Ногоон. Тайван зөөлөн өнгө бөгөөд энэ нь тайвшруулж, ядаргааг багасгадаг.

 Цэнхэр. Энэ өнгө нь ногоон шиг мэдрэмж төрүүлдэг ч зарим нь гүйцэтгэлийг бага зэрэг бууруулдаг.

Цагаан. Энэ бол цэвэр байдал, гэрлийн өнгө юм. Ихэнхдээ үүнийг идэвхжүүлэхийн тулд бусад сүүдэрт нэмэлт болгон ашигладаг. Өөрөөр хэлбэл илүү өнгөлөг, цэвэр цэмцгэр мэдрэмжийг өгдөг.

Хар. Цагаанаас гадна хар өнгийг нэмэлт өнгө болгон ашиглаж болно. Хэрэв та өөрийн амьдарч буй орон зайг хар өнгөөр дүүргэх юм бол сэтгэл санааны байдал муудах магадлалтай.

Бидний сэтгэлзүйд нөлөөлдөг гол элементүүдийг авч үзлээ. Гэхдээ олон зуун шинжлэх ухааны баримт бичгийг бүгдийг тайлбарлахад хангалтгүй, хүн бүрийн хувьд олон параметрүүд байдаг. Тиймээс, гэрээ тохижуулахдаа өөрийн зөн совин, мэдрэмжээ үргэлж сонсоорой – энэ нь сонголтоо хэрхэн зөв хийхийг танд хэлэх болно.

Leave a comment