Skip links

Дэлхийн жишиг, үл хөдлөхийн цоо шинэ соёл

Захиалагчийн төлсөн үнийн дүнд сарын 1.2 хувийн, жилийн 14.4 хувийн хүү тооцон буцаан олгох менежметийгАктив гарденрезиденс хэрэгжүүлж байна. Банкны зээлэнд хүү төлөх, захиалагчаас татсан хөрөнгө оруулалтад хүү өгөх нь эдийн засгийн агуулгаар бол чанарын ялгаагүй байж болох ч бизнесийн ёс зүйн хувьд цоо шинэ соёл юм

Монголчуудын хувьд орлогоос үл хамаараад хамгийн том худалдан авалт нь орон сууц байдаг болов уу. Үүний төлөө өнөөдрийн хуримтлал, ирээдүйн орлого бүхнээ зориулдаг учраас амьдралынх нь хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт нь энэ билээ.

Аливаа хөрөнгө оруулалтаас үр өгөөж, үнэ цэн, өсөлт хөгжлийг бид хүлээдэг. Яг л хавар хөрсөнд суулгасан үндсээс намар нь үр жимс, ургац хураахтай адил.

Тэгвэл орон сууцанд зориулсан хөрөнгө оруулалтаас юу хүлээдэг вэ. Тав тух, таашаал, тохилог орчин, хүүхэд өсгөхөд аюулгүй нөхцөл…

Мөн үл хөдлөх хөрөнгийн давуу тал хэзээ ч үнээ алддаггүй. Худалдан авсан өдрөөс эхлээд үнэ нь улам бүр өсч байдаг онцлогтой.

Хүн бүрийн мэдэх энэхүү үнэ цэнээс гадна таны хөрөнгө оруулалтын үнийн дүнд хүү тооцож өгөх хөрөнгө оруулалтын цоо шинэ хэлбэрийн талаар та сонссон уу?

Сүүлийн үед барилгын компаниуд захиалагчдадаа төлбөрийн уян хатан нөхцөл, боломжийг олгодог болсны нэг нь худалдан авагч барилга захиалгын шатнаас түлхүүр гардаж авах хүртэл хугацаанд төлбөрөө үе шаттайгаар хуваан төлөх боломж юм.

Харин энэ хугацаанд захиалагчийн төлсөн үнийн дүнд сарын 1.2 хувийн, жилийн 14.4 хувийн хүү тооцон буцаан олгох менежментийг “Актив гарден” резиденс  төслийнхөн хэрэгжүүлж байна. Байрны түлхүүрээ гардан авах хүртлээ та өөрийн төлсөн мөнгөндөө хүү тооцуулан авна.

Жилийн 14.4 хувийн хүүгийн ашгийг танд авчрах “Актив Гарден” резиденсийн урьдчилсан захиалга үлэмж таатай нөхцөл бүхий  хөрөнгө оруулалтын нэг хэлбэр төдийгүй ямар ч эрсдэлгүй хөрөнгө оруулалтын төрөл гэж хэлэхэд болно. Таны хөрөнгө оруулалтын эцсийн үр өгөөж үл хөдлөх хөрөнгөөр илэрхийлэгдэх учраас тэр юм.

Цар тахлын улмаас эдийн засгийн салбарт төр засгаас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд энэ оны хоёрдугаар сараас эхлэн арилжааны банкин дахь иргэдийн хугацаагүй хадгаламж болон байгууллагын харилцах дансанд хүү тооцохгүй болсон. Иргэд хадгаламжаас илүү өгөөжтэй санхүүгийн бүтээгдэхүүн эрэлхийлж байгаа энэ үед өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгөтэй болохоос гадна нэмж хүү тооцогдох хөрөнгө оруулалтын хэлбэрийг Актив Гарден төсөл Монголдоо анх удаа ийнхүү нэвтрүүллээ.

 “Актив Гарден” төслийг хэрэгжүүлэгчдээс захиалагчдынхаа хөрөнгө оруулалтад хүү тооцон өгч байгаа нь ердөө маркетингийн сайхан санаа төдий биш. Олон улсад хэрэгждэг бизнесийн модель юм.

Томоохон бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэхэд ихээхэн хэмжээний санхүүжилт шаардлагатай. Үүнийг аж ахуйн нэгжүүд ихэвчлэн арилжааны банкны өндөр хүү бүхий зээлийн эх үүсвэрээр шийддэг бол “Актив Гарден” резиденсийн хувьд орон сууц захиалагчдыг төслийн хөрөнгө оруулагчаа гэж үзэж байгаа юм.

Урьдчилан захиалга авч барилгын санхүүжилтээ босгох жишиг манайд түгээмэл байдаг ч үүнийг хөрөнгө оруулалт гэж үнэлэх соёл хараахан төлөвшөөгүй. Банкны зээлэнд хүү төлөх, захиалагчаас татсан хөрөнгө оруулалтад хүү өгөх нь балансын хувьд ялгаагүй байж болох ч бизнесийн ёс зүйн хувьд цоо шинэ соёл гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Оршин суугчдадаа нийгмийн дэд бүтцийг дэргэд нь төлөвлөж өгч байгаа “Актив гарден” резиденс  энэ удаад захиалагчдадаа санхүүгийн хамгийн сайн нөхцөлийг ч бас ойртуулан өглөө.

Амьдрал дээр ажиглахад орон сууц худалдан авч буй залуу гэр бүлүүд төлбөрийн урьдчилгаагаа хуримтлалаар бий болгож, үлдэгдэл төлбөрийг зээлээр босгодог. Зарим тохиолдолд, тодруулбал, ашиглалтад орох болоогүй байранд захиалга өгөхдөө урьдчилгаа төлбөрийг ч зээлээр босгох нь бий. Байр ашиглалтад орох хүртэл урьдчилгаанд авсан зээлээ төлж дуусгаад түлхүүрээ хүлээж авсны дараа байраа барьцаалан лизингийн зээлд шилждэг. Тэгвэл ямар ч хэлбэрийн зээл их бага, урт богино хугацаатай байхаасаа үл хамаараад хүүтэй байдаг. Монгол банкны мэдээллээс харахад энэ оны 10 дугаар сарын албан ёсны статистикаар арилжааны банкуудын зээлийн хүү дунджаар жилийн 14. 3 хувь байна. Хэрэв та зээл авах бол ийм хэмжээний хүүг банкинд төлөх шаардлагатай. Харин “Актив Гарден” резиденс-д захиалга өгснөөр тэр хэмжээний хүүг та буцаан авах боломжтой. Өсөн нэмэгдэж буй үнэ цэн нь энэ юм.

Нийтлэл бичсэн: Сэтгүүлч Боргилмаа

Leave a comment