Skip links

Ухаалаг худалдан авагч гэж ямар хүнийг хэлэх вэ?

Ухаалаг худалдан авагч гэж өөрийн зайлшгүй хэрэгцээг таньж мэдсэний үндсэн дээр тухайн хэрэгцээг хангах хэд хэдэн хувилбарт гадны болон дотоод эх үүсвэрийн үндсэн дээр мэдээлэл цуглуулан өөрт хэрэгтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгодог. Мөн үүнээс гадна тухайн хэрэглэж байгаа бүтээгдэхүүн нь эх дэлхийд хэрхэн нөлөөлж болох эсвэл өөрийн орчин тойронд эерэг болон сөргөөр хэрхэн нөлөөлж болохыг мэддэг наад захын мэдээлэлтэй байх нь зүйн хэрэг. Түүнчлэн өөрт хэрэгцээт олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн бага гэлтгүй чанарын ялгаа цаашдын өсөн нэмэгдэх үнэ цэн, эдэлгээ наслалт, өөрт нөлөөлөх нөлөө зэргийг харьцуулж мэддэг нөгөөтэйгүүр судалдаг байх нь чухал. Мөн хүмүүсийн ахуйн анхдагч бол гэр бүл амьдрах орчин байдаг. Тэдний хамгийн түрүүнд хийгдэх чухал сонголтуудын нэг бол өөрсдийн амьдрах орчинг сонгох энэ тал дээр илүү нухацтай ханддаг. Ухаалаг худалдан авагчид дээр дурьдсанчлан худалдан авч байгаа бүтээгдэхүүн үйлчилгээг алсын хараатайгаар цаашдын өсөн нэмэгдэх үнэ цэнийг маш нухацтай бодолцон үзэж амьдрах орчин, өөрсдийн гэр бүлийн тав тух, аюулгүй байдлыг номер нэгдүгээрт тавьдаг байна. Мөн тэд шинэ орчин нөхцөл байдлыг үргэлж эрэлхийлдэг.

Энэ зуун бол мэдээллийн болоод сонголтын эрин зуун. Иймд бид энэ их сонголт мэдээлэл дунд хүн бүр хамгийн сайн гэсэн сонголтыг хийж цаг хугацаа хэмнэх гэсэн асуудал нэн түрүүнд тавигдах шаардлагуудын нэг болоод байна. Цаг бол алт гэсэн Монгол ардын үг байдаг. Тиймээ та бусад мөнгө, хувцас, эдлэл хэрэглэл гэх мэт зүйлсийг үрэн таран хийж болох хэдий ч тэд эргээд л олдох зүйлс харин цаг хугацаа бол хэзээ ч эргэж олдохгүй гэдгийг маш сайн санах хэрэгтэй. Бид бүгд өөртөө болон гэр бүлдээ өдөр бүр ямар нэгэн байдлаар сонголт хийж худалдан авагч болж байдаг. Энэ бол бидний өдөр тутмын хийдэг зүйлс эдгээр жижиг зүйлсээс бидний амьдрал бүрэлдэн тогтдог. Иймд ухаалаг худалдан авагч энэ бүгдийг маш сайн ухамсарлан үзэж цаг хугацааг хэмнэснээр үнэ цэнтэй амьдралыг бүтээж байдаг. Таны үнэ цэнтэй амьдралын суурь нь амьдрах орчин, цаг хугацаа зарцуулалтаас хамааралтай гэдгийг анзаарсан биз ээ. Тэгэхээр бид илүү ухаалаг худалдан авагч болохын тулд өөрсдийн амьдрах орчинг илүү тав тухтай, таны цагийг энергийг хэмнэсэн зүйлсээр бүрдүүлэх хэрэгтэй.

Иймээс та “ACTIVE GARDEN” residence-г сонгосноор өөрийн амьдралын үнэ цэнийг нэмэгдүүлэхээс гадна цаг хугацааг хэмнэх боломжийг олгож байна. Та ACTIVE GARDEN RESIDENCE-д амьдарснаар өөрийн хүүхдийг олон улсын кембрижийн хөтөлбөртэй улсын дунд сургуульд сургаж, хүмүүжүүлэх боломжтой, хүүхдийнхээ ирээдүйн үнэ цэнийг өсөн нэмэгдүүлэхэд маш том хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг юм. Мөн таны түгжрэлд зарцуулах цагийг хэмнэн гэрийнхээ хажууд бүх төрлийн үйлчилгээг багтаасан Монголын хамгийн том И-мартыг төлөвлөж өгсөн. Түгжрэлд зарцуулах цагаа гэр бүлдээ зориулах нь маш том давуу талыг өгөх юм. Орон сууцны гадна нас насны хүүхдэд тохирсон тоглоомын талбай, аюулгүй чөлөөт бүсийг төлөвлөж өгсөн нь таны болон танай гэр бүлийн аюулгүй амар тайван амьдрах орчинг шийдвэрлэн өгч байгаа нь ACTIVE GARDEN RESIDENCE худалдан авагчиддаа юутай ч зүйрлэшгүй үнэ цэнийг санал болгож байгаа юм. Ухаалаг худалдан авагч цаг хугацаа хэмнэсэн сонголт хийдэг. Харин та ямар сонголт хийх вэ? 

ACTIVE GARDEN RESIDENCE – ӨСӨН НЭМЭГДЭХ ҮНЭ ЦЭН

Leave a comment