Skip links

Хүүхдийн суурь боловсролд юу хамгийн чухал вэ?

Улс орны ирээдүйн өсөлт хөгжил ерөнхий боловсролын тогтолцооны чанараар илэрдэг. Хүүхдийн суралцах үйл явц нь ирээдүйд тухайн хүний зан чанарыг төлөвшүүлж, амьдралын нөхцөл байдалд хандах хандлагад чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймээс хүүхдийн суурь боловсрол дараах зүйлсээр тодорхойлогддог.

Сэтгэлгээний хувьд:

Боловсролын суурь мэдлэг буюу нийгмийн ухаан, математик, хэл шинжлэл, хими, физик уран зохиол зэрэг янз бүрийн мэдлэгээр тухайн хүүхдийн харах өнцөг, түүний ертөнц томорч байдаг.

Нийгмийн хувьд:

Сургууль бол хүүхдийг анхны нийгэмшүүлэх зам болдог. Тэр хүртэл хүүхдүүд зөвхөн эцэг эх гэр бүлийнхэн нь л нийгмийн харилцаанд орох гол хүмүүс болж байдаг. Сургуульд орсноор хүүхдүүд зөвхөн хичээл сурах төдийгүй үе тэнгийнхэнтэйгээ танилцаж олон хүнтэй харилцаанд орж эхэлдэг. Энэ байдал нь тэднийг насанд хүрэхэд хүнийг өрөвдөх сэтгэл, хүмүүстэй нөхөрлөх, нийгмийн оролцоо зэрэг зүйлүүдийг том хүн болоход нь бага багаар суулгаж бэлтгэж байдаг.

Суурь хүмүүжил:

Өнөөгийн боловсролын гол онцлог бол хүүхдийн сэтгэн бодох чадвар хийсвэр сэтгэлгээг хөгжүүлж, илүү сониуч байдлаа хөгжүүлэх мөн өөрсдийг нь бие дааж суралцахад чиглэгдэж байна. Тэдний сониуч зан төсөөлөл бол хамгийн чухал зүйл юм. Уг зүйлийг тоглуулах олон олон хичээлээр дарамт шахалт үзүүлэхгүйгээр тоглуулан тэдний сэтгэн бодох өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, хүн болж төлөвших хорвоо дэлхийтэй бодит байдлаар танилцах нь хамгийн чухал байдаг. Түүнчлэн төсөөллийн ач холбогдлыг ихээхэн анхаарч үзэх нь тоглоом, өргөн хүрээтэй сургалтын хөтөлбөр нь танин мэдэхүйн системийг сайн хөгжүүлдэг.

Цаг хугацаа өнгөрөхийн хирээр тэд бүгд нас биед хүрэн амьдралын их далайд хөл тавьдаг. Хувь хүний хөгжилд нөлөөлөх чухал мэдээллийг шингээсэн олон төрлийн эх сурвалжууд суурь боловсролд багтсан байдаг. Тиймээс хүүхдүүдэд амьдралын хэв маягийг бага багаар төлөвшүүлэх бие даан өөрийн хүчээр амьдрах, зөв хүн болгоход суурь боловсрол чухал юм.

Боловсрол бол аливаа нийгмийн үндэс суурийг бүрдүүлдэг. Энэ нь нийгэм эдийн засаг, улс төрийн өсөлт хөгжилд нөлөөлдөг. Нийгмийн хөгжлийн гол зангилаа нь олгож буй боловсролын чанараас хамаарна. Тиймээс улс орны ирээдүйг төлөвшүүлэх, ирээдүйн иргэдээ бүх талаар хөгжүүлэхэд суурь боловсрол гол үүрэгтэй.

Leave a comment