Шинэ суурьшлын бүс дэх Улаанбаатар хот

Хавар, намар, өвөл, зун дахиад л хавар гэсээр Монголчууд бидний амьдрал ирэх 4 улиралын дунд эргэсээр… Амьдралын цаг хугацаа бага насанд удаан, өсч том болох тусам идэр залуу нас харвасан сум шиг өнгөрч нэг л мэдхэд өтөл буурал болж, эрүүл мэнддээ үлдсэн насаа зарцуулах нь хэвийн л үзэгдэл болжээ.

Иймд бид бүхэн аль ч цаг үед амьдарч байсан эрүүл мэндээ хайрлан, амьдрах орчиноо ая тухтай байлгах нь өөрсдийн маань үүрэг юм.
Хүн бүрийн амьдралын хэмжүүр өөр өөр үзүүлэлттэй байдаг. Сүүлийн он жилүүдэд ялангуяа 2021 оноос хойш дэлхий даяар тархсан халдварт өвчин, томоохон улс орнуудын дайны нөхцөл байдлаас хамаарч Монгол улсын инфляци өсч,  үл хөдлөх хөрөнгийн салбарын үнэ ч дагаад адил болжээ.  Энэ цаг үед амьдрах орчин сайтай, утаанаас зайдуу газар сонгох нь том даваа болоод буй. Бид бүгдийн мэддэг нөгөө л асуудлууд ар араасаа цуварч өдгөө хүрлээ. Жишээ нь: агаарын чанар, нар салхины чөлөөтэй нэвтрэх орчин гэх мэт. Ажлаа тараад орой гэртээ цугларах гэж хүүхдүүдээ цэцэрлэг, сургуулиас нь авах, орой нь хоол бэлдэх шинэ хүнс ногоотой, боломжийн үнэтэй бөөний төв болон зах орох, эдгээрийг амжуулачихаад гэр лүүгээ орно. Гэтэл нөгөө нэг азын сугалаа шиг машины зогсоол хэрэгтэй болох гэх мэт асуудлууд бидний дэргэд байсаар л байна. Хот тэлэх шаардлагатай болсныг эдгээр наад захын асуудлаас харж болно. Иймд хотын захиргаа шинэ суурьшлын бүс рүү нүүн шинэ хотын төвийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж байна. 2021 оны жилийн эцсийн байдлаар бодлогын хэрэгжилт нийслэлийн нутгийн захиргааны зургаан байгууллагын 400 гаруй албан хаагч нүүн суурьшаад байгаа мэдээлэл түгээсэн билээ. Шинэ суурьшлын бүст хотын шинэ төв суурьшлын бүс бий болох талаар 2013 оноос нэг төвт хотоос олон төвт хот болгон хотод байгаа банк санхүү, төрийн захиргаа төвлөрийг багасган шинэ суурьшлын бүс рүү шилжих төлөвлөлтийг хэрэгжүүлж ажиллаж байна. Гэвч бид бүхний дахин нэгэн дурьдах асуудал бол түгжрэл. Хүмүүс яармаг руу суурьшвал түгжрэл ихтэй, хол зэрэг асуудалтай тулгарна гэхээс эмээдэг.
Энэ асуудлыг хариуцсан төслийн удирдагч Улаанбаатар хотын Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүрэгт ажлын байр хамгийн олноор төвлөрсөн байна хэмээжээ. Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт ажлын байрны тоо дээрх дүүргүүдээс хоёр дахин бага байдаг. Тиймээс хотын захиргаа шинэ суурьшлын бүст шилжиж ирснээр шинэ хотын төвийг хөгжүүлэх үндэс суурь болох юм. Шинэ суурьшлын бүсийн замын хөдөлгөөнд Өлзийт, Биокомбинатын иргэдээс гадна Өмнөговь, Дундговь аймгаас ирж буй иргэдийн “Нарантуул” зах руу чиглэсэн хөдөлгөөн нэмэр болдог нь судалгаанаас харагддаг. “Нарантуул” зах амардаг мягмар гарагт шинэ суурьшлын бүс орчмын замын хөдөлгөөн 10 орчим хувиар буурдаг. Мөн сургууль, цэцэрлэгийн хомсдолтой ч холбоотой. Нисэх, шинэ суурьшлын бүст аж төрж буй иргэд хүүхдүүдээ хотын төв руу зөөж сургаж байна. Тиймээс түгжрэлийг бууруулахын тулд 2022 онд Яармагийн замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох ажлыг эхлүүлнэ. Энэ хүрээнд Туул гол дээгүүр 400 метр гүүр, Энхтайваны өргөн чөлөө орчимд 240 метр гүүр, Дунд гол дээгүүр 90 метр гүүр барина. Улаанбаатар хотын хамгийн урт гүүрэн байгууламжтай 4.3 км авто замыг барьж байгуулах юм. Энэ зам баригдсанаар шинэ суурьшлын бүс орчмын түгжрэл 15-20 хувиар буурна. Түүнчлэн Мишээл орчим, Тэмээтэй хөшөө, Гэгээнтэн орчмын уулзварт дахин инженерчлэл хийж, нэвтрүүлэх чадварыг сайжруулна. Зайсангийн гүүрийг дөрвөн эгнээ болгох гэхчлэн бүтээн байгуулалтыг хийнэ гэсэн мэдээллийг НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэстэй холбогдон олон нийтэд түгээсэн (НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС, 2022) нийтлэлийн баримтыг та бүхэндээ дуулгахад таатай байна.
Дээрх баримтаас харахад хотын маань тэлэлт улам өргөжиж бидний өдөр тутам тулгардаг асуудал шийдвэрлэгдэж байна. Яармаг буюу шинэ суурьшлын бүсд баригдаж буй Актив Гарден Резиденс танд 5А концепц бүхий хажуудаа кембириджийн сургалттай улсын бүрэн дунд сургууль, цэцэрлэг, томоохон шоппинг молл хэлбэрийн И-Март, 70% ногоон байгууламж, айл бүр нар үзэх шийдэлийг хэрэглэгчиддээ санал болгож байна.

Leave a Reply

Your email address will not be published.