Улаанбаатар хотод хэдхэн жилийн дараа сүндэрлэн босох ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГҮҮД

Манай улсад нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээг 20 метр квадрат болгон нэмэгдүүлнэ гэсэн зорилт тавиад байна. Гэтэл ногоон байгууламжаа тооцоолохоор  ойролцоогоор 1-3 метр квадрат газар нэг хүнд ноогдож байна. Зарим нь 0.8-4 метр квдратын хооронд хэлбэлзэж байгаа. Өргөн уудам нутаг Монгол улсын хувьд энэ үнэхээр сэтгэл дундуур тоо мэдээ юм. Ийм бид өөрсдийн эрүүл мэнд болон үр хүүхдийнхээ эрүүл аюулгүй орчинд өсөн торних боломжоор дүүрэн “НОГООН ТӨГӨЛ”-г өөрөө бүтээх нь хамгийн зөв юм. Тэгвэл бид 2024 гэхэд Улаанбаатар хотын хаана ямар ямар цэцэрлэгт хүрээлэнтэй болох талаар мэдээлэл хүргэе.

  1. Тасганы овоо”-ны “ХҮНДЭТГЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН болно.

Тус талбайг “Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газар”- т шилжүүлсэн. Энэ хэсэг дээр Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар цэцэрлэгт хүрээлэнг төлөвлөж байна. Мөн “Хамрын овоо”-ны хогийн цэг байсан тэр хэсэгт хэлмэгдсдэд зориулсан дурсгал, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар зураг төслөө бэлэн болгоод төсвөө хүлээж байна. Энэ цэцэрлэгт хүрээлэнгийн 152 га орчим газрыг цэцэрлэгжүүлнэ.

2.       Дөрөвдүгээр цахилгаан станцын урд “МӨРӨӨДЛИЙН ЦЭЦЭРЛЭГТ  ХҮРЭЭЛЭН
Өмнө нь энэ талбайд ТББ-ынхан мод, бут тариад нэлээн идэвхитэй ажиллаж байсан. Үүнийг нь бид үргэлжлүүлээд хөрөнгө санхүүжилтийг нь Нийслэлээс хангаж өгөөд цэцэрлэгт хүрээлэн болгоод авъя. Зөвхөн ногоон байгууламж, мод тарихаас гадна хүмүүс чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх тоглоомын талбайтай байхаар төлөвлөж байна.
3.       “70 давхрын оршуулгын газар” буюу САМБАЛХҮНДЭВ дурсгалын цэцэрлэгт хүрээлэн
Олон жилийн өмнөөс хүмүүсийн дургүйцлийг ихээр хүргээд байсан 70 давхрын оршуулгын газар сайхан дурсамжийн цэцэрлэгт хүрээлэн болно. Хүн тавьсан хэсэг гэр хороолол хоёр зэрэгцэн байсан уг газрыг энэ оноос шарилыг шилжүүлэн Улаанбаатар хотын хойд хэсэг дахь хамгийн том цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж болгохоор ажиллаж байна.
4.       IC Park буюу ОЛОН УЛСЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН
Хотын төв шинэ суурьшилын бүс нутаг болох Яармаг, Сонсголонгийн чиглэлд 35 га газар дээр олон улсын хөрөнгө оруулалттай маш гоё цэцэрлэгт хүрээлэн бий болж байна. Зөвхөн ногоон байгууламжаас бүрдэлгүй гэр бүлээрээ зугаалах орчин, олон улсын музей, хүүхэлдэйн театр, амьтадын хүрээлэн, хиймэл нуур, ил болон задгай машины зогсоол гээд олон улсын стандартад нийцсэн цэцэрлэг хүрээлэн билээ. Энэ цэцэрлэгт хүрээлэн байгуулагдснаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг буруулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэдэх “АКТИВ ГАРДЕН” төслийн мэдээллийг татаарай

Leave a Reply

Your email address will not be published.