ТАВ ТУХ, ХУВИЙН ОРОН ЗАЙГ МЭДРЭХ ЛОББИ ХЭСЭГ

Өнөөдөр ажил дээр чинь юу ч тохиолдсон гэр лүүгээ орохдоо ажлын бүх стресс, бухимдлыг мартаж гэрэл цацруулан орох ёстой. Учир нь Та гэртээ байх хоромхон цагийг аз жаргал, инээд хөөрөөр дүүрэн байлгах үүрэгтэй хүн билээ. Тэгвэл энэ удаад гэртээ инээмсэглэн ороход нөлөөлдөг хүчин зүйлийн талаар товчхон өгүүлье.

  • Гэртээ байхдаа утсаар ярьдаг, ажлаа амжуулдаг хүмүүсийн 80 хувь гэр бүл, үр хүүхдүүдээ таагүй уур амьсгал бүрдүүлдэг гэдгээ мэддэггүй байна. Магадгүй Та гэртээ утсаар ярих, мэйлд хариу илгээх гэх зэрэг үйлдэл нь хүүхдүүдэд буруу үлгэр дуурайлал болж, утсаа оролдож элдвийг үзэх нөхцөлийг бүрдүүлдэг байна. Энийг мөн л та бид анзаардаггүй. Та гэр лүүгээ орохдоо үүдний хүлээн авах хэсэгт утсаар ярих ёстой хүмүүстэйгээ ярьж, мэйл илгээх байгууллагууд мэйлээ явуулчхаад элдэв зүйлд сатааралгүйгээр инээмсэглэн гэртээ ороорой. Мөн Таныг гэртээ огт утсаар ярьж болохгүй гэж хэлээгүй бөгөөд үнэхээр яаралтай чухал ажлыг гэрээсээ гарсан ч, байрнаасаа гаралгүйгээр хүлээн авах хэсэг /лобби/ хэсэгт гараад ярихыг зөвлөж байна. Багахан зүйл дээр өөрчлөлт хийхэд маш том үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.

ЛОББИ ХЭСЭГТЭЭ ЧӨЛӨӨТЭЙ АШИГЛАЖ БОЛОХ WIFI, ТУХТАЙ ОРЧИНТОЙ АКТИВ ГАРДЕН

  • Яг сайхан хүүхдүүдтэйгээ тоглоод, эсвэл гэр бүлээрээ тухтай нь аргагүй кино үзээд сууж байтал таны ажлын хүн ажлын яриа хэлэлцэх, файл дамжуулах хэрэг гараад танай хаалгыг тогшвол Та яах вэ? Оруулах ч хэцүү, оруулахгүй байх ч хэцүү. Мөн л ажлын тухай аминчхан яриа гэртээ ярих нь тун буруу гэдэг судалгаа нотолж байна. 4-8 настнуудаас авсан асуулгаар гэрт гадна зочин ирэхэд дуртай байдаг уу гэсэн сегментчилсэн судалгаанд ажлын хүн, танихгүй ээж, аавын найз нөхөд ирэхэд тун тааламжгүй хүлээн авдаг гэсэн дүгнэлт гарчээ. Тэгвэл Та мөн л ажил төрлийн яриа уулзалтыг 1 давхрын хүлээлгийн танхимд эсвэл үйлчилгээний төвийн кофе шопод хийж байгаарай гэж зөвлөж байна. Энэ мөн л Таны гэр бүлийн уур амьсгалыг эергээр авч үлдэхэд нөлөөлөх жижиг атлаа маш том хүчин зүйл юм.

УУЛЗАЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ АКТИВ ГАРДЕН РЕЗИДЕНС

  • Ажлаа тараад түгжрэлд бухимдан, дуусгаж амжаагүй ажилдаа түүртэн явсаар нэг л мэдэхэд гэрийнхээ үүдэнд ирдэг. Яг энэ үедээ Та жаахан тогтоож бүх бухимдлаа мартах хэрэгтэй. Гэрт тань хүлээх бяцхан хүүхдүүддээ жижигхэн амттай авахаа Та дахиад л мартжээ. Өдөр болгон биш ч гэлээ хааяадаа амттан авч өгөх нь гэр бүлдээ хайраа мэдрүүлж байгаагийн нэг хэлбэр болдог гэдгийг санаарай. Хоол идсэний дараа амттан идэх хүсэл хүн бүхэнд л байдаг шүү дээ.

ӨӨРТӨӨ ҮЙЛЧЛЭХ ХАЛУУН КОФЕ, АМТТАН ЗЭРГИЙГ БАГТААСАН АВТОМАТ МАШИН

Тэгэхээр бид өөрсдийн амьдрах орчныг бүрдүүлэхдээ сонголт бүрийг гэр бүлийнхээ хэрэгцээнд тааруулан эрүүл аюулгүй байдлын харгалзан үзэж сонголтоо хийх нь зөв билээ.

Leave a Reply

Your email address will not be published.