МОНГОЛ ТОП  5 СУРГУУЛИЙН ХӨТӨЛБӨР НЬ КЕМБРИЖ ТӨВТЭЙ БАЙДАГ.

9-р сарын 1 нь дөхөөд ирэхээр хүүхдүүдээ ямар сургуульд сургах уу? Ямар боловсрол эзэмшүүлэх вэ? гэж эцэг эхчүүд маань санаа зовж эхэлдэг. Хүүхдийнхээ юунд дуртай эсэхийг байнга асууж мэдэхийг хичээдэг билээ. Боловсрол маш чухал мөн хүүхэд бүр сайн боловсрол эзэмших боломжтой байх ёстой. Эцэг эхийн хувьд хүүхдээ сайн сургуульд оруулах нь нэн тэргүүний зорилт байх ёстой. Тэгвэл яг одоо дэлхийд хүүхдийн суурь боловсрол дээр ямар хөтөлбөр амжилттай хэрэгжиж, хүүхдийг багаас нь бие даасан, өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлдэг хүн болгон төлөвшүүлж байгааг Та бүхэндээ энэ нийтлэлээрээ хүргэж байна.  

Та яагаад Кембирджийн хөтөлбөрийг сонгон суралцах ёстой вэ?

Дэлхийн 130 гаруй оронд хүлээн зөвшөөрөгдсөн Кембриджийн олон улсын стандарт, хөтөлбөр нь нарийн тогтоосон хатуу дүрэм, журам баримтлах шаардлагагүй уян хатан байдаг. Өөрийн улсын боловсролын систем, хүн амынхаа онцлогт уялдуулан нутагшуулж болдогоороо манай улс боловсролын салбар шинэчлэлдээ Кембирджийн олон улсын боловсролын хөтөлбөрийг сонгон хэрэгжүүлж байгаа бөгөөд Монгол улсын засгийн газраас баталсан Үндэсний хөгжлийн цогц бодлого (2007-2015, 2016-2021) амжилттай хэрэгжүүлж байгаа юм.

Кембирждийн хөтөлбөрийг дэлхийн олон улсад хэрэгжүүлж үр дүн нь эхнээсээ мэдрэгдээд эхэлсэн билээ. Нэг багшийн заах арга барил төвлөрөхгүйгээр олон талын мэдлэг мэдээллийг найз нөхөдтэйгөө ярилцангаа, тоглонгоо суралцах боломжийг олгодогоороо онцлогтой. Мөн байгалийн ухаан, нийгмийн ухаан хичээлүүдийг англи хэл дээр үзээд эхлэхээр олон талын мэдлэг мэдээллийг олон сувгаас үзэх, бусадтай нээлттэй харилцах боломжтой болсноор, хүүхэд өөрөө хөгжиж эхэлдэг байна.

Кембирджийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн давуу тал, боломж

1. Зөвхөн мөнгөтэй айлын хүүхдүүд хувийн сургуульд заалгадаг олон улсын хөтөлбөрөөр жирийн айлын сурлага сайтай хүүхдүүдийн зарим хэсэг суралцах боломжийг нэмэгдүүлнэ. Мэдлэг ур чадвар байвал энэ сургуульд илүү олон хүүхэд төлбөргүй суралцах боломжтой болно гэсэн үг.

 2. Байгалийн ухааны хичээлүүдийг Англи хэлээр орж, хүмүүнлэг, нийгмийн хичээлийг Монгол хэлээр орох хос хэлний хөтөлбөр хэрэгжиснээр, Монгол хүүхдүүдийн болон багш нарын Англи хэлний чадвар сайжирна.

 3. Кембрижийн хөтөлбөрийг дэлхийн олон сургуульд хүлээн зөвшөөрдөг учраас, шалгалтаа өгөөд өөрийн боловсролын төвшинг хүлээн зөвшөөрүүлж, гадаадын их дээд сургуульд орох боломжоо нэмэгдүүлнэ. Энэ сургуулийг төгсөгчид дэлхийн нэртэй их дээд сургуульд тэнцэж, тэтгэлэг авах боломж нь нэмэгдэнэ.

 4. Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад Монгол багш нарын чадавхи дээшилж, уламжлалт цээжлэлтийн аргыг халж, идэвхтэй сургалтын арга зүйгээр заах чадвар нэмэгдэнэ. Хөндлөнгийн үнэлгээгээр сурлагын чанарын үзүүлэлт илүү тодорхой болно.

 5. Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад гарсан сайн туршлагыг үндэсний хөтөлбөрийг сайжруулахад тусгана.

КЕМБИРДЖИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ УЛСЫН СУРГУУЛЬТАЙ

АКТИВ ГАРДЕН РЕЗИДЕНС

Leave a Reply

Your email address will not be published.